Манай улсын иргэн БНСУ-ын бирж дээр хуурамч иенийн дэвсгэртийг 10 сая воноор солих гэж байгаад баривчлагджээ

Манай улсын иргэн БНСУ-ын бирж дээр хуурамч иенийн дэвсгэртийг 10 сая воноор солих гэж байгаад баривчлагджээ

Манай улсын иргэн БНСУ-ын валютын бирж дээр их хэмжээний хуурамч иенийн дэвсгэртийг воноор солих гэж байхад нь цагдаа нар баривчлагдсан талаар тус улсын “N news” мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, 40 орчим настай монгол иргэнийг хуурамч гадаад валюттай харьцаж, залилан мэхлэхийг завдсан хэргээр баривчилсан. Уг эрэгтэй нь өнгөрсөн сарын 21-нд Сөүлийн Жунгу дахь валютын бирж дээр 100 ширхэг хуурамч 10,000 иенийн дэвсгэртийг ойролцоогоор 10 сая вон (8,000 ам.доллар)-аар солихыг завдсан байна. Улмаар хуурамч гэдгийг мэдсэн даруйд зугтжээ. Ийнхүү БНСУ-ын цагдаа нар арилжааны банктай хамтран уг дэвсгэртүүд хуурамч болохыг баталж, Кёнги мужийн Ханам дахь хог хаягдлын компани болох монгол эрэгтэйн ажлын байрны ойролцоогоос түүнийг баривчилжээ. Улмаар цагдаа нар баривчлах захирамж гаргаж, тэр өдөр нь хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: N news