Т.Хангинах: "Очирдагинас" ХХК чанарыг нэн тэргүүнд тавьдаг учраас 20 жил оршин тогтнож байна. Бид БНСУ, Орос, Хятад руу бүтээгдэхүүнээ экспортолдог

Т.Хангинах: "Очирдагинас" ХХК чанарыг нэн тэргүүнд тавьдаг учраас 20 жил оршин тогтнож байна. Бид БНСУ, Орос, Хятад руу бүтээгдэхүүнээ экспортолдог

Хүнсний хувьсгалын үр дүнд гурван жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ. Эдгээрээс хоёр нь "Очирдагинас" ХХК-ийнх байна. Иймд бид энэхүү байгууллагын Ерөнхий захирал Т.Хангинахтай цөөн хором ярилцлаа. 

ВИДЕО:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” зөвлөмж, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 36 дугаар тогтоол, УИХ-ын Түр хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2023 оны 02 дугаар тогтоол,  Засгийн газрын “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны 63 дугаар тогтоол тус тус амжилттай хэрэгжиж байна.

Мөн 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 2525 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, 53 үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд 1000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр нэмэгдэж, Хүнсний хувьсгал, Атрын IV аян, Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөрүүдийн дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий болоод байна.

Тэгвэл бид энэ удаа энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртэж яваа нэгэн бизнес эрхлэгчтэй цөөн хором ярилцлаа. “Очирдагинас” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Хангинах гуайг иргэд андахгүй сайн мэднэ. Түүний хувьд 20 жилийн өмнө “Очирдагинас” ХХК-г үүсгэн байгуулалцаж, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллахад хувь нэмрээ оруулж буй нэгэн. Мөн Улаанбаатар хотод химийн үнэр тархах үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлага олны анхаарлыг татаж байлаа. Мөн түүний хувьд хэвлэлд яриа өгөхдөө тааруу, сандраад байдаг талаараа ч бидэнд хуваалцсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд танай байгууллага ямар бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?

-Манайх Хүнсний хувьсгалын хүрээнд 7.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Манай улс энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 53 үйлдвэр шинээр нээгдсэн бол манай компани хоёр үйлдвэрийг нь барьж, амжилттай ашиглалтад оруулаад байгаа. Тэр үйлдвэрийнхээ хийсэн бүтээгдэхүүнээр өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байна.

-Ер нь “Очирдагинас” нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм бэ?

-Манайх 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Экспортод гаргах зориулалттай бүтээгдэхүүнээ өнөөдөр оролцуулж байна.

Жишээлбэл даршилсан адууны мах, үхрийн мах, гүзээний шөл, хиам, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах зориулалттай үйлдвэрлэж эхэлсэн байгаа.

-Саяхан 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн танай байгууллагын үйл ажиллагаа олны анхаарлыг татаад амжсан?

-Энэ жил манайх 20 жилийнхээ ойг хийсэн. Компаниа байгуулаад 20 жил болсон байна. Дуулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд. Нийт 200-аад ажилтантай. Бид саяхан ойгоо тэмдэглэсэн. 20 жил хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг дүгнэсэн юм. Түүн дээр нэг их гоц гойд юм хийгээгүй. Ажлын хамт олонтойгоо хамт бусад байгууллагын адилаар л тэмдэглэсэн дээ.

-Анх үүсгэн байгуулахдаа таны хувьд, “Очир дагинас” компанийн хувьд ямар зориго, алсын хараатай энэ ажлыг эхлүүлж байв?

-Чанартай, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Герман технологийг Монголд нутагшуулах зорилгоор үйлдвэрээ байгуулж байсан. Манай бүтээгдэхүүний жор, амтлагч, технологи маань Австри болон Германых бөгөөд Монгол махаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа.

-Энэ хүртэл тогтвортой оршин тогтноход нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл юу байсан бол?

-Гол нь чанар. Бид нар чанар, стандартыг л барьж ажиллана. Өөр асуудал байхгүй. Чанартай бүтээгдэхүүн Монголын хэрэглэгч нарт нийлүүлэхийг л хүсдэг. Энэ үндсэн дээр л өнөөдрийг хүртэл 20 жил амжилттай оршин тогтнож байгаа.

-Герман Улс буюу боловсруулсан махан бүтээгдэхүүний эх орон гэж яригддаг улсад очоод бүтээгдэхүүнээрээ шагнал хүртсэн байна. Энэ талаараа манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манайх 2025 онд Германы Франкфурт хотод болсон үзэсгэлэнд оролцоод шагнал авсан. Энэ үзэсгэлэн нь Франкфурт хотод гурван жилд нэг удаа болдог үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь ирэх гурван жилд аль чиглэлд явах, технологийн хувьд ямар хөгжлөөр явах вэ гэдгийг тодорхойлдог юм. Тэр үзэсгэлэнд жор, амталгаа, технологи зэрэг танай бүтээгдэхүүнээр зах зээлд ингэж амжилттай ажиллаж байна гэдгийг харуулах гэж оролцсон. Тэндээс бид нарын бүтээгдэхүүнийг үнэлээд шагнал өгсөн юм. Есөн алт, нэг хүрэл медаль авсан.

-Танайх бүтээгдэхүүнээ гадагш импортолдог уу. Аль улс руу импортолдог вэ?

-Солонгос руу тэжээл, нохойны хоол гаргаж байгаа. БНХАУ, ОХУ руу даршилсан бүтээгдэхүүн гаргаж эхлээд байна. Дөнгөж эхлэл дээрээ явж байгаа учраас цааш илүү өргөжүүлэх хүсэлтээ байгаа.

-Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хэр үр өгөөжтэй хөтөлбөр болж чадаж байна гэж харж байна вэ?

-Маш үр өгөөжтэй байгаа. Жишээлбээл манай компани 7.8 тэрбум төгрөг зээлсэн. Зөвхөн хүүнд нь би арилжааны банкинд 2 тэрбум төгрөг төлөх байснаас чөлөөлөгдсөн. Энэ бол асар их тоо. Мэдээж энэ хэмнэсэн мөнгөөрөө бид үйлдвэрээ босгосон. Маш том дэмжлэг болсон. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хоёрдугаар үе эхлээсээ гэж маш их хүсэж байгаа. Зайлшгүй үргэжлүүлэх ёстой хөтөлбөр. Үйлдвэр эрхлэгч нар маань хүртэл дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.

- Танаас бас яриа нэгэнт авсных асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хоёр жилийн өмнө “Очирдагинас” компани дээр үүссэн байж болзошгүй гэх асуудлын талаар танаас яриа авсан бичлэг тухайн үед олны анхаарлыг татаад байсан?

-Тэгж олны анхаарлыг татна гэж бодоогүй. Сэтгүүлчдийн асуусан асуултад л хариулсан төдий шүү дээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө