ХҮН намын ээлжит VIII Их хурал өнөөдөр /2025.12.14/ Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ жил ХҮН намын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд намын даргаар улираан томилогдсон Т.Доржхандаас зарим мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр, "Намын дарга дээр сунгаа явах уу гэж маш олон хүмүүс асуусан. ХҮН намын даргаар би дөрвөн жил ажиллаж байгаа. Намын даргаас чөлөөлөгдөх саналаа удирдах зөвлөлдөө дэвшүүлсэн. Манай удирдах зөвлөл хүлээж аваагүй. Дараагийн дөрвөн жил ачаагаа үүрээд явах нь зүйтэй байна uэсэн шийдвэрийг гаргасан. Тийм болохоор намын дарга тодруулах бус манай дүрмийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд сунгах ажил юм" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: