Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХЕҮГ)-аас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 18-нд олгоно. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 22-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 18-нд өгөх юм байна.