ВИДЕО: Дугуйтай аялагч Б.Очирваань, "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч Дом Томатотой Австралид уулзаж, түүнд дээл бэлэглэжээ

ВИДЕО: Дугуйтай аялагч Б.Очирваань, "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч Дом Томатотой Австралид уулзаж, түүнд дээл бэлэглэжээ

"Physical Asia" шоу нэвтрүүлгийн Австралийн багийн оролцогч баркоур тамирчин Дом Томато саяхан Монголд ирээд буцсан. Мөн уг багийн ахлагч Эдди Уильяамс Монголд ирээд байгаа билээ.

Тэгвэл Дом Томато болон Монголын дугуйтай аялагч Б.Очирваань нар Австралийн Сидней хотод уулзаж, түүнд дээл бэлэглэсэн талаараа өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Сонирхуулахад, Б.Очирваань нь Австралиар 4000 км газар дугуйтай аялах аяллаа эхлүүлээд байгаа бөгөөд энэ үеэрээ Дом Томатотой уулзсан байна. Түүнчлэн Дом Томато нь инстаграм хуудаснаа 3.7 сая дагагчтай инфлүүнсэр билээ.