Өнөөдөр /2025.12.03/ ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Энэ долоо хоногийн Баасан гараг буюу энэ сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, энэ сарын 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.