Д.Амарбаясгалангийн байгуулсан 58 ажлын хэсгийг Н.Учрал цуцалж 7 болгоно гэв

Д.Амарбаясгалангийн байгуулсан 58 ажлын хэсгийг Н.Учрал цуцалж 7 болгоно гэв

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан захирамж гарган УИХ-ын дэргэд 58 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байсан. Тэгвэл тус захирамжийг цуцалж, ажлын хэсгийг арав гаруй болгож цөөлнө гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ. 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр "Одоо бүгдээрээ юу хийхээ мэдэхээ больсон бол юу хийхгүйгээ мэддэг болъё. Өнөөдрөөс ажлын хэсгийг цөөлж 7-10 ажлын хэсгийг байгуулна. Засгийн газар хуулиа оруулж ирэх ёстой. Тийм учраас Засгийн газар ажлаа хийх ёстой. Төрийн албанд ажил хийдэг хүнгүй боллоо. Бүгд ажлын хэсгийн хурал руу дуудагдсан гээд. Тэгэхээр цуцална" гэжээ.