Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04:22 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хааагчдыг очиход, иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд зүйл, 2х3, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус шатаж байсныг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.