“Зам хааж, төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгодгийг зогсоох" хууль боловсруулах тухай өргөдөл санаачилжээ

“Зам хааж, төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгодгийг зогсоох" хууль боловсруулах тухай өргөдөл санаачилжээ

Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа төрийн өндөрлөгүүд замын хөдөлгөөнд оролцох үеэр цагдаагийн хамгаалалт авч, иргэдийн хөдөлгөөнийг хаадаг явдлыг олон нийт шүүмжилдэг.

Тэгвэл нийтийн өргөдлийн цахим системд "Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох хууль боловсруулах тухай" өргөдлийг иргэн А.Пүрэврагчаа санаачилжээ.

Тухайн өргөдөлд "Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулж байна. Гэвч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар болон төр, хотын удирдлагууд тээврийн цагдаагийн тусгай зохицуулалтаар зам хаалган, хөдөлгөөний дэглэмийг өөрчилж өөрсдөдөө давуу нөхцөл бүрдүүлэн зорчиж буй нь шударга ёс, эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Бүх иргэн хуулийн өмнө тэгш байх ёстой. Иймээс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан зам хаалт, тусгай зохицуулалт, давуу нөхцөлийг өдөр тутмын жирийн хөдөлгөөнд ашиглахыг хориглох эрх зүйн зохицуулалт, хууль гаргахыг шаардаж байна" гэжээ. Хэрэв иргэн та дээрх өргөдөлд гарын үсгээ зурахыг хүсвэл ЭНД дарна уу.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө