ФОТО: Лондон хотод болсон тойргийн башёд Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүлжээ

ФОТО: Лондон хотод болсон тойргийн башёд Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүлжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны 100 жилийн ойн хүрээнд Их Британи Улсын Лондон хотноо зохион байгуулсан тойргийн башёд мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээний сүүлийн тав дахь өдөр сумогийн 75 дахь аварга Ооносатотой барилдаж түрүүлжээ.

Лондон хотноо 34 жилийн дараа дахин зохион байгуулагдсан тус тэмцээнд мэргэжлийн сумогийн 40 бөх барилдсанаас 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа зэрэг зургаан Монгол сумоч анх удаа зодоглож түүхэн амжилт үзүүлсэн байна.