Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй хоёр давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар Нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01.42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраасан байна.