Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.
2025 оны 10 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.