НЗДТГ: Хагас коксон шахмал түлш "Тохирлын гэрчилгээ"-тэй болсон нь хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталж байна

НЗДТГ: Хагас коксон шахмал түлш "Тохирлын гэрчилгээ"-тэй болсон нь хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталж байна

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгосон байна. 

Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй  гэж холбогдох албанынхан тайлбарлаж байна.