З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичжээ

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичжээ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн билээ. 

Ингэхдээ шүүхээс хэргийг прокурорт буцаасан бөгөөд Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна. Уг эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 07-ны өдөр хэлэлцэхээр болжээ.