ТЭЦ-5 барих гэрээний хэлцэл дууслаа

ТЭЦ-5 барих гэрээний хэлцэл дууслаа

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.

Уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" ХХК шалгарсан. Есдүгээр сарын 1-ний өдрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн хуулийн мэргэжлийн фирмтэй хамтран гэрээ байгуулах, гэрээний хэлцэл эхэлсэн бөгөөд ийн өнөөдөр дууслаа. Уг ТЭЦ-5 дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний үнийг тогтвортой болгохын сацуу дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмэр оруулна. Мөн ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана. Түүнчлэн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, цахилгаан түгээх, дамжуулах байгууламжуудыг шинэчлэх, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө