Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт сууж, улмаар иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай бидз өмнө мэдээлж байсан билээ.
Тус иргэн алга болсон тухай дуудлага 2025.09.24-ний өдрийн 18:45 цагт ОБЕГ ирсэн байна. Алга болсон иргэнийг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг өчигдөр /2025.09.30/ 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.