Канадын Торонто хотод Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдах “Mongolian Gallery” дэлгүүр нээгджээ

Канадын Торонто хотод Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдах “Mongolian Gallery” дэлгүүр нээгджээ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бараа бүтээгдэхүүнийг Канадын худалдан авагчдад хүргэх, таниулах “Mongolian Gallery” дэлгүүр 2025 оны есдүгээр сарын 26-ны өдөр Канадын Торонто хотод нээлтээ хийжээ.

Дэлгүүрт манай Ханбогд, Бүүвээ, Maral design, Жинс Мөрөн, Warm зэрэг үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа аж. Монгол Улсын ноолууран цамц, хантааз болон ижил төстэй бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч Канадын энэ төрлийн бүтээгдэхүүний импортын зөвхөн 0.8 хувийг хангаж байна. “Mongolian Gallery” дэлгүүрийг А.Бадамцэцэг, Д.Биндэръяа нар нээн ажиллуулж байгаа аж.