Цагдаагийн байгууллагад 2025.09.29-ний өдрийн 16 цаг 50 минутанд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улмаар дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад урьдчилсан байдлаар “Toyota prius” маркын автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсөн байжээ. Ослын улмаас зорчиж явсан найман сартай хүүхэд нас барж, 4 болон 6 настай хоёр хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.