ШУУД: Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил ирэх сарын 15-нд дуусна

ШУУД: Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил ирэх сарын 15-нд дуусна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Тус хэсгийг ирэх сарын 1-нд нээх юм. 

ВИДЕО: 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ ажил өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. 5,9 км замын 3,9км авто замыг шинэчилж хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдөр хийж буй 1,3км автозамын ажил өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн. Өнөөдөр суурь хучилт хийж байна. Ингэснээр 700 метр орчим автозам үлдэж байна гэсэн үг. Энэ ажлын ирэх сарын 15-нд дуусгаж нээнэ. Үүнээс хойш явган хүний зам, шугам сүлжээний ажил, гэрэлтүүлэг зэргийг ирэх сар дуустал үргэлжилнэ” гэлээ.