ТОДРУУЛГА: Эрээний "Шинэ зээл"-ийн лангуун дээр монгол залууг зодож, хутгалсан гэх дуудлага Эрээний цагдаагийн газарт бүртгэгдээгүй

ТОДРУУЛГА: Эрээний "Шинэ зээл"-ийн лангуун дээр монгол залууг зодож, хутгалсан гэх дуудлага Эрээний цагдаагийн газарт бүртгэгдээгүй

Өчигдөр /2025.09.29/ Эрээний D-48 гэсэн лангуун дээр монгол залууг зодож, хутгалсан байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тодруулбал, Юм асууж, буруу зөрүү ойлгосны төлөө Эрээний Шинэ зээлийн D-48 лангууны худалдагч монгол залууг зодож, хутгалсан. Энэ лангуугаар бүү үйлчлүүлээрэй гэсэн юм. Тэгвэл эл хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Эрээний цагдаагийн газраас энэ хэргийн талаар тодруулсан. Тийм хэрэг бүртгэгдээгүй гэсэн хариу өгсөн. Хуурамч мэдээлэл бололтой” гэсэн хариуг өглөө.