Киргизстан болон Монгол Улс жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөхөөр болжээ

Киргизстан болон Монгол Улс жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөхөөр болжээ

Бүгд Найрамдах Киргизстан Улсын Сайд нарын танхим Монгол Улсын Засгийн газартай үндэсний жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солих тухай хэлэлцээрийг баталсан талаар “ARD news” мэдээлжээ.

Уг хэлэлцээрийг 2025 оны долдугаар сарын 21-нд Бишкект байгуулсан бөгөөд "хоёр орны замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх" зорилготой аж. Баримт бичиг нь хоёр улсын дотоод журам дууссан тухай мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Шинэ журмын дагуу улс бүрт нэг жилээс дээш хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй Киргизстан, Монгол хоёр улсын иргэд үндэсний жолооны үнэмлэхээ онол, практикийн шалгалтгүйгээр солих боломжтой болжээ.

Солилцоо нь жолооны үнэмлэхний ангиллын дүйцэх хүснэгтийн дагуу байх бөгөөд өргөдөл гаргагчийн нас, эрүүл мэнд, сэтгэцийн байдалтай холбоотой хязгаарлалтууд хүчинтэй хэвээр байна. Мөн жолооны үнэмлэх солилцохын тулд хоёр улсын улсын иргэд жолооны үнэмлэхний эх хувийг хүлээн авагч улсын албан ёсны хэл эсвэл англи хэл дээрх баталгаат орчуулга, үйлчилгээний төлбөрийг баталгаажуулсан баримт бичгийг өгөх шаардлагатай аж.