Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гарсан гурван ойн, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гарсан гурван ойн, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна

Улсын хэмжээнд гурван бүс нутагт ойн, хээрийн гал түймэр гарч, бүрэн унтраахаар ОБЕГ алба хаагчид ажиллаж байна. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёр дугаар баг, Хүйтний гол “Баавгайт эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ хүлээн авсан. Орон нутгийн иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 2025.09.28-ны өдрийн 16:40 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах нэгдүгээр багийн “Хэрэгчингийн цагаан даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2025.09.27-ны өдрийн 16:00 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнханх ажиллан, 2025.09.29 21:00 цагт түймрийг цурамд оруулж, цэвэрлэгээ хийн цурмаа манан ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар баг “Моностой эх” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг аймгийн ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар анги, Дархан сум дахь 22 дугаар ангийн алба хаагчид, Хонгор сумын мэргэжлийн анги, Мандал сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан “Хандгайн нуур” ХХК-ний ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.