Самар түүж байгаад сураггүй болсон 46 настай эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна

Самар түүж байгаад сураггүй болсон 46 настай эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн "Э"  2025.09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ 2025.09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг найм дахь өдрөө зохион байгуулан ажиллаж байна.