МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна

МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна

Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Энэхүү хурлаар:

  1. Сонгуульд оролцох эсэх
  2. Нэр дэвшүүлэх журам
  3. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Уг хуралдаан хаалттайгаар үргэлжилж байгаа юм. Улс төрийн намууд сонгуулийн мөрөө хөтөлбөрөө энэ сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүнтэй холбоотойгоор МАН болон Ардчилсан нам Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэх ёстой.




Өнөөдөр нохой өдөр

15 цагийн өмнө