“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн хортой химийн бодис агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байснаа хүлээн зөвшөөрчээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн хортой химийн бодис агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байснаа хүлээн зөвшөөрчээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлж, таслан зогсоожээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Мөн прокурорт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлт хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр С.Даваасүрэн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр өмнө нь эхнэрийнхээ санал болгосон БНХАУ-ын иргэнтэй тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-нд нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулсан гэх асуудалд холбогдоод байгаа юм. Уг бүтээгдэхүүн нь техникийн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан байсан бөгөөд худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байна.




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ