Улаанбаатарт цас орж, 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орж, 10 градус хүйтэн байна

Өнөөдөр /2026.11.22/ Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.