Хэнтийн уулархаг нутгаар маргааш салхи шуургатай хүйтэн байна

Хэнтийн уулархаг нутгаар маргааш салхи шуургатай хүйтэн байна

Энэ сарын 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-1.0 мм цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв, Хэнтийн хойд хэсгээр, өдөртөө Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж -19...-24 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө  Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө ЯармагСонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.