ФОТО: Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төв талбайгаас хүндэтгэн үдлээ

ФОТО: Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг төв талбайгаас хүндэтгэн үдлээ

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Төрийн тэргүүнийг үдэх ёслол нь уламжлал болон тогтсон арга хэмжээ юм. Харин У.Хүрэлсүхийн хувьд зургаан жил төрийн тэргүүнээр ажиллаад, бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй анхны Ерөнхийлөгч болж байна.

ШУУД ҮЗЭХ:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Улмаар УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар түүний хүсэлтийг дэмжсэн юм. Энэ нь Хотын дарга асан Х.Нямбаатар цахим сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг авлигын асуудалд холбогдуулан мэдэгдэл хийсний дараа өрнөсөн үйл явдал юм. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж, чөлөөлөгдөх хүсэлтээ парламентад хүргүүлсэн билээ.