Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байсан юм.
Иймээс өнөөдөр /2026.11.19/ хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар "Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөхийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтанд 104 гишүүн оролцсоноос 96 гишүүн дэмжиж, 92.3 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийг баталсанд тооцлоо.
