УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.11.17/ болж, "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийг хэлэлцлээ.
Улмаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо. Уг ажлын хэсгээс ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар санал дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахалж, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллана.