Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр /2026.11.17/ тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Зохиолчдын Эвлэл, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн, Төв аймгийн төлөөлөл болон зохиолчид их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Монголын Зохиолчдын Эвлэлээс Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын улсын уралдаан, “Их бичгийн хүмүүн Нацагдорж” түр үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан талаар тус эвлэлийн дарга Д.Нямдорж мэдээлэв.

Мөн ойн хүрээнд их зохиолчийн музейг сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь сэргээхээр зураг төслийг боловсруулан холбогдох яаманд хүргүүлжээ. Түүнчлэн Д.Нацагдоржийн суралцаж байсан ХБНГУ-ын Лейпцигийн их сургуулийн хананд түүний болон багш Э.Хэнишийн хүрэл хөргийг байрлуулсан байна. Хүндэтгэлийн ёслолын үеэр “Улаан бүч” чуулгын найрал дуучид “Пионерын дуу”-г дуулж, гавьяат жүжигчин Ө.Наранбаатар “Хуучин хүү” өгүүллэгийг уншиж сонордууллаа. Харин их зохиолчийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сум дахь буурийг сэргээн засварлаж, удахгүй нээхээр ажиллаж байгаа аж.