Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр албан тушаалаасаа огцорч, энгийн иргэн болж шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Гэхдээ түүний мэдэгдлийг шууд албан тушаалаасаа бууж байна гэж ойлгох нь учир дутагдалтай юм. Тодруулбал, Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ өнөөдөр УИХ-д хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараа маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, улмаар пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлсэн юм.
Нөгөө талаас, Хотын дарга асан Х.Нямбаатар Канадаас хийсэн шууд дамжуулалтын үеэр У.Хүрэлсүх огцорвол Монголд очиж шалгуулна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Х.Нямбаатар Монголд ирж, шалгуулах эсэхийг түүний үеэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс тодруулахыг зорьсон боловч гишүүн өрөөндөө байсангүй. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ намрын чуулганы ирцийн бүртгэлээр таслалтаараа тэргүүлж байгаа юм.
ВИДЕО: