ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Г.Баттулгыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагналаа

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Г.Баттулгыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Тэдний нэг болох ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Гэндэнжамцын Баттулгыг “Хүний гавьяат эмч” цолоор шагналаа.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллахдаа 46,089 эх, эмэгтэйд үзлэг, оношилгоо хийж, 4,951 эхийн төрөлтийг удирдан, 2,296 хагалгаа, мэс ажилбар гүйцэтгэжээ. Мөн 10 мянган хүүхдийг эх барьжээ. 

Тэрбээр эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, залуу эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.