Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар өнөөдөр /2026.11.23/ албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор хамтарсан замын зураглалыг эцэслэн тохирохоор болж, энэ хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх механизмыг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ.
Энэхүү Консулын хэлэлцээр нь хоёр улсын консулын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, харилцан оршин суугаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой юм.
