Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Вангийн цагаан-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун зүгт 260 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.11.10-ны өдрийн 10:12 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Халхгол, Матад сумын Мэргэжлийн ангийнхан, Сангийн далай багийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 11.11-ний өдрийн 01:41 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7800 га орчим талбай өртсөн байна.