Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. Улаанбаатарт бгавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +8...+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

36 минутын өмнө