Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрийг бүх нийтээр амран тэмдэглэснээр бид түүхээ түгээн дэлгэрүүлж, бусад улсаас хамгаалан үлдэж байна

Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдрийг бүх нийтээр амран тэмдэглэснээр бид түүхээ түгээн дэлгэрүүлж, бусад улсаас хамгаалан үлдэж байна

Өнөөдөр монголчууд бидний бахархал болсон Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. Энэ бол монголчуудын хувьд мартаж үл болох түүхэн өдөр бөгөөд бидний түүхийг бидэнтэй булаалцалддаг зарим улсаас түүхээ хамгаалж үлдэх чухал ач холбогдолтой өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Гэхдээ энэ өдөр бол зүгээр нэг амралтын өдөр биш. “Ажил хиймээр байхад амраалаа”, “Ямар их амардаг юм бэ” гэж бодох зарим хүмүүс байгаа хэдий ч энэ өдөр амарснаараа илүү бид юуг ойлгож, мэдэж байна гэдэг нь хамгийн чухал зүйл болж байна. Магадгүй бид энэ өдөр амардаггүй байсан бол мэддэг нэгэн нь өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр юм байна гэж дурсаад л өнгөрөх байсан биз. Харин бид бүх нийтээрээ амарснаар найман настай балчираас наян настай буурал хүртэл Чингис хаан бидний өвөг дээдэс шүү гэх ойлголтыг төрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж байгаа хэрэг болж байна.

Бидний түүхийг бидэнтэй булаацалддаг улсууд манай хоёр хөршөөс эхлээд олон бий. Тодруулбал, анх БНХАУ 1954 онд Ордост Чингис хааны бунхан гээчийг байгуулснаас гадна  Хятад нутгаас хааны онгон олдсон гэх ор үндэсгүй худал цуурхлыг тарааж байв. Мөн ОХУ-ын түүхч гэх Владимир Белинский Чингис хаан казах үндэстэн байсан гэж бидний түүхийг үгүйсгэсэн байдаг. Үүн дээр Япончууд нэмэгдэж мөн л адил “Чингис хаан манайх” хэмээн “галзуурч” байлаа. Энэ болгон монголчууд биднийг түүхээс нь холдуулах гэсэн ганцхан л зорилготой.

Бид эдгээр бүх худал хуурмагийг сөрж 2012 оноос Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж эхэлсэн бол 2019 онд “Байгалийн түүхийн музей”-г буулгаж оронд нь "Чингис хаан" музейг байгуулж Чингис хаан монголын ард түмний өвөг дээдэс юм шүү гэдгийг дэлхий нийтэд тамгалж өгсөн юм.

Тодруулбал, Их хааны өргөөг төрт ёсны түүхэн уламжлал, бэлгэдлийн гүн утга, агуулгыг шингээн, түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, археологийн баримтуудад тулгуурлан байгуулж, Монгол гэрийг бэлгэдсэн өргөөг нар, сарыг тэргүүндээ залсан алтан шонхор шувуу шунгаж буусан байдлаар урласан байдаг.

Монголчуудын түүхэн эх сурвалж, Эзэнт гүрний төрт ёсны уламжлалд тулгуурлан алтан хөшөө бүтээх нь Их хааныхаа түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эрхэм үүргийн нэг. Алтан хөшөө нь Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл болсон юм.

Чингис хааны алтан шүтээн

Алтан хөшөөг Италийн Флоренци хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт цутгасан байна. 700 см х 630 см х 750 см хэмжээтэй Их эзэн Чингис хааны алтан хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээжээ. Чингис хааны хүрэл баримлыг 7 кг алтаар бүрсэн. Харин цул алтан эрдэнийн Хасбуу тамгыг бүтээхэд 100 кг алт оржээ. Их хааны энэхүү шүтээн бүтээгдсэнээс хойш дэлхий олон мянган жуулчин ирж үзэн биширч Чингис хаан бол монголчуудын өвөг дээдэс юм байна гэдгийг мэдэж, мэдэрч байгаа биз ээ.

Чингис хааны алтан "Хасбуу тамга"

Мөн "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг олгодог болсон нь тус өдрийн ач холбогдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болжээ. Анх 2005 оноос эхэлж олгосон энэхүү одонг бид мэддэггүй байсан хэдий ч жил өнгөрөх тус үнэ цэн нь нэмэдэж энэ жил "Чингис хаан” одонг хэн хүртэх бол гэсэн хүлээлт үүсдэг болоод байна. Түүнчлэн энэ өдөр үндэсний дархлаа болсон бөхөө барилдуулж түрүү бөхөд “Чингис хаан цом”-ыг олгодог болсон гээд түүхийн хувьд өндөр ач холбогдолтой, хойч үедээ үргэлж дурсан, сануулж байх ёстой бидний бахархалт баярын өдөр юм.

"Чингис хаан” тэргүүн зэргийн одон

"Чингис хаан цом"

 

 




Өнөөдөр хулгана өдөр

44 минутын өмнө