Б.Дэлгэрсайхан: Индонезид хар тамхи илэрсэн танкер Монголынх биш, манай улсын далбааг хуурамчаар ашигласан хөлөг байсан

Б.Дэлгэрсайхан: Индонезид хар тамхи илэрсэн танкер Монголынх биш, манай улсын далбааг хуурамчаар ашигласан хөлөг байсан

Индонезийн эрх баригчид өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын далбаатай танкер хөлгөөс 1.16 тонн кетамин илрүүлж, багийн найман гишүүнийг саатуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Харин уг хэрэгтэй холбоотойгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр/2026.11.06/ тайлбар хийхдээ тус хөлөг Монголынх биш, Монгол Улсын далбааг хуурамчаар ашигласан хөлөг байсан гэв. 

Тодруулбал, Индонезийн Хойд Суматра мужийн ойролцоох усан замд энэ сарын 20-нд “MT Global 168” нэртэй газрын тос тээвэрлэгч танкерийг саатуулсан байна. Шалгалтаар 58 шуудайд савласан нийт 1.16 тонн кетамин илрүүлсэн бөгөөд хөлгийн багийн найман гишүүнийг баривчилсан байна.  Индонезийн Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, уг хөлөг Монгол Улсын далбаатайгаар аялж байсан бөгөөд хар тамхины зах зээлийн үнийг 3.48 их наяд рупи буюу ойролцоогоор 192.6 сая ам.доллар гэж тооцсон байна.

Эх сурвалж: Reuters, Urug.mn