Н.Гуамарал даамын залуучуудын Дэлхийн аварга боллоо

Н.Гуамарал даамын залуучуудын Дэлхийн аварга боллоо

2026.10.30-11.07-ны өдрүүдэд БНХАУ-ын Шинтай хотноо зохион байгуулагдаж байгаа 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.

Тэгвэл тус тэмцээний 9-10 насны охидын ангилалд "Ирээдүй" МДА-д Олон улсын их мастер Ц.Сүхбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг спортын мастер Н.Гуамарал нь 4 хожил, 5 тэнцээ авч нийт 13 оноогоор алтан медаль хүртлээ. Мөн FMJD дүрмийн дагуу Дэлхийн даамын холбооны дэд мастер (CMFF) цолын болзол хангалаа.