Улаанбаатарт -3 градус хүйтэн байна

Улаанбаатарт -3 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хойд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө