Өнгөрөгч Бямба гарагт улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ТЕГ-ын дарга Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын ярилцаж байгаа бичлэг сошиал орчинд цацагдсан.
Харин энэхүү асуудал дээр О.Баасанхүү “Эрдэнэтэд шахааны бизнесийг задална гээд хэлчихсэн, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлыг ярина гээд хэлчихсэн улс төрчийг гурван янзын аргаар унагаах гэж оролддог. Эхнийх нь эрх мэдэл, албан тушаал, мөнгө өгөх гэж оролдоно. Ерөнхийлөгчийн сонгууль болох үед надад намаасаа гар, сонгуульд битгий оролц, МАХН-аас боль гэж нэг сая доллар амлаж явсан хүн бий.
Хоёрдугаарт нь эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролддог. Азаар ЖДҮ, 60 тэрбумын хэрэгт холбогдоогүй, хүүхэн хүчиндээгүй болохоор тэд нарт тийм мэдээ алга. Гуравдугаарт нь УИХ-ын гишүүн ч байна уу улс төрчдийг шившгийн хөндийгөөр хөтлөх гэж иймэрхүү эвлүүлэг, энд тэнд ярьсан яриаг хооронд нь нийлүүлж цацдаг юм” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл тэрээр өнөөдөр тус асуудлын талаар Улсын Прокурорын газарт шаардлага хүргүүлсэн байна.
11 цаг 20 минутанд УЕП газар очин шаардлага хүргүүлэх болно. ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газарт яаралтай техникийн тусгай үзлэг хийлгэх, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилго бүхий тусгай бүлгийг таслан зогсоох ажлын хэсэг байгуулахыг шаардана. Сэтгүүлчдийг урьж байна.
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) May 18, 2020