Б.Махбалд 13 жилийн ял оноолоо

Б.Махбалд 13 жилийн ял оноолоо

Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асанБ.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.15/ 09.00 цагт болж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчээ

Түүнд холбогдох шүүх хуралдаан 11 удаа хойшилсны эцэст ийнхүү шийдэгдэв. 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед бид мэдээлж байв.