Эрэн хайх ажиллагаа нь зогсоосон иргэний цогцос усны мандалд гарч иржээ

Эрэн хайх ажиллагаа нь зогсоосон иргэний цогцос усны мандалд гарч иржээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэх газар тус аймгийн Сүхбаатар сумын харьяат 56 настай эрэгтэй Б Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн дуудлага ОБЕГ-т өнгөрсөн сарын 27 ны өдөр бүртгэгджээ. 

Сураггүй болсон иргэнийг эрэн хайр ажиллагааг энэ сарын 6 ны өдрийг хүртэл явуулсан ч үр дүнд хүрэлгүй зогсоогоод байжээ.

Гэтэл түүний цогцос тавдугаар сарын 13 ны өдөр “Бэлчир” багийн “Сүмийн булан” гэх газар усны мандал дээр гарч ирсэн байна. Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам,  гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.