Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 08-нд эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 15 буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн юм.