ШШГЕГ: Хоригдогч М.Энхсайхан өнөөдрийн байдлаар дөрвөн ном илгээмжээр авсан

ШШГЕГ: Хоригдогч М.Энхсайхан өнөөдрийн байдлаар дөрвөн ном илгээмжээр авсан

Ерөнхий сайд асан М.Энхсайханд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 6 сарын хугацаанд хорих шийдвэр гарсан. Учир нь түүнийг Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч нартай байгуулахдаа эрх мэдлээ мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон юм.

Харин түүнийг давж заалдах шатны шүүх хурал болтол ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа юм.

Харин түүнд унших ном оруулахгүй байгаа талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдсэн. Тэрээр твиттер хуудастаа “Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна! Түүн шиг сэхээтэнийг хүссэн номоо унших эрхгүй болгоно гэдэг бол жинхэнэ “тамлал”! Тэр шоронгоос айхгүй,харин ном унших, бичих эрхгүй болохоосоо “айна”! Ингэхийг нь залхаагчид мэдчихэж!” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар ШШГЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.БаясгаланХоригдогч М.Энхсайхан нь 409 дүгээр хаалттай хорих ангийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хоригдож байна.

Өнөөдрийн байдлаар М.Энхсайханы биеийн байдал хэвийн, ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргаагүй, хууль журамд заасны дагуу өмгөөлөгчтэй уулзалт хийж байна.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 16.2.7-д хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглана гэж заасны дагуу хоригдогчид аллага, хүчирхийлэл, садар, самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл унших эрх нь нээлттэй байдаг.  М.Энхсайхан өнөөдрийн байдлаар 4 ном илгээмжээр авсан бөгөөд түүнд ном хэвлэл, бусад хууль журмаар зөвшөөрөгдсөн эд зүйлийг оруулахыг хориглож,  хязгаарлаагүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл "Тавдугаар сарын 21-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаантай. Дарангуйллыг эсэргүүцэх зоригтой монгол хүн бүрийг урьж байна! Ардчиллын хүлэг баатарууд-партизануудаа урьж байна! “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Батүүл" гэж мэдэгдээд байна.