“М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” цуглаан зохион байгуулахаар болжээ

“М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” цуглаан зохион байгуулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнийг 4 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн. Учир нь Түүнийг Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч нартай байгуулахдаа эрх мэдлээ мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон юм.

М.Энхсайханы өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл тавдугаар сарын 21-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаан зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар НИТХ-ын гишүүн Э.Бат-Үүл мэдээлжээ. Э.Бат-Үүл "Тавдугаар сарын 21-ны өдрийн 11 цагт Сүхбаатарын талбайд “М.Энхсайханаа дарангуйлагчид өгөхгүй!” сэдэвт цуглаантай. Дарангуйллыг эсэргүүцэх зоригтой монгол хүн бүрийг урьж байна! Ардчиллын хүлэг баатарууд-партизануудаа урьж байна! “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Батүүл" гэжээ.