Э.Бат-Үүл: Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна

Э.Бат-Үүл: Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна

Ерөнхий сайд асан М.Энхсайханд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 6 сарын хугацаанд хорих шийдвэр гарсан.

Харин түүнийг давж заалдах шатны шүүх хурал болтол ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа юм. Харин түүнд унших ном оруулахгүй байгаа бололтой. Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “Шоронд хоригдож байгаа М.Энхсайханд ном оруулахгүй “тамлаж” байна! Түүн шиг сэхээтэнийг хүссэн номоо унших эрхгүй болгоно гэдэг бол жинхэнэ “тамлал”! Тэр шоронгоос айхгүй,харин ном унших,бичих эрхгүй болохоосоо “айна”! Ингэхийг нь залхаагчид мэдчихэж!” гэжээ.