Ховд аймаг дахь 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй 22 настай Б зодуулж, хүнд гэмтэн Улаанбаатарт ирж эмчлүүлж байгаа гэх мэдээлэл өнөөдөр /2020.05.13/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодрулахад “Харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл харуулын байраа орхиж яваад өөр газарт унтчихсан. Бага дарга нь хайж олоод шаардлага тавьсан асуудал гарсан. Онцгой үед харуулын байраа орхиж яваад унтлаа гэж загнаж, цохьсон юм байна лээ. Түүнээс номхон команд авсан үед зодоогүй. Ээж нь Ховдоос хамт Улаанбаатарт ирсэн. Одоо эмчлүүлж байна” гэсэн юм.
Тэгвэл энэхүү хэргийг Цагдаагийн байгууллага шилгаж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэвлэлд өгсөн тайлбартаа “Энэ оны дөрөвдүгээр сарын 28-29 нд шилжих шөнө Ховд аймгийн Зэвсэгт хүчний ...дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г түрүүч Б нь харуулын цэгийн сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан асуудал цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна.
Уг асуудалтай холбоотойгоор энэ оны тавдугаар сарын 4-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт иргэн Э-гээс гомдол ирсэн даруйд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэн явуулж байгаа” гэжээ.