Баянхонгор аймагт 34 настай эмэгтэй бусдын гарт онц хэргийгээр амиа алджээ

Баянхонгор аймагт 34 настай эмэгтэй бусдын гарт онц хэргийгээр амиа алджээ

Баянхонгор аймагт бүлэг залуус архидан согтуурсан үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Дээрх хэрэг аймгийн төвөөс 220 км зайд байх Хүрээмарал суманд гарсан бөгөөд тус сумын харьяат 34 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан байна.

Талийгаач эмэгтэйн цогцсыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу тавдугаар сарын 6-ны өдөр олжээ. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтаар Хүрээмарал сумын харьяат 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй С, 29 настай эрэгтэй Л нар нь согтуурсан үедээ бүлэглэн талийгаачийг хүчирхийлж, дараа нь хутга заазуураар эмзэг хэсгүүдийг зүсэж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна гэж Zindaa.mn сайт мэдээлжээ.