Баригдаж буй барилгад нас барсан иргэнийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Баригдаж буй барилгад нас барсан иргэнийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Дулааны улирал эхлэж, барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Харин өнгөрөгч шөнө Баянгол дүүрэгт баригдаж байгаа барилга 20 орчим насны эрэгтэй хүн амиа алдсан хэргийн газарт Онцгой байдлын албан хаагчид ажилласан байна.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд орон сууцны зориулалттай баригдаж буй барилгад хүн нас барсан байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албан хаагчид 05.13-ны өдрийн 00:08 цагт хүлээн авчээ.

Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:14 цагт очиж, тус орон сууцны баригдаж буй барилгын 2 дугаар давхарт тус дүүргийн иргэн 20 настай, эрэгтэй, иргэн Т-ын цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинд шилжүүлж өгсөн байна.